Фэйсбүүкчдийн хийх хэрэггүй 9 зүйл

Фэйсбүүкчид ээ та бүхний өдрийн амгаланг айлтгая! Фэйсбүүк дэлхий даяар өдөр тутам хэдэн арван мянган хэрэглэгчээр нэмэгдэж байгаа хамгийн түгээмэл олон нийтийн мэдээллийн сүлжээ юм. Тун удалгүй ертөнц дахиныг хэрсэн бие даасан мэдээллийн хэрэгсэл болох бололтой.  Зарим нь дүрэмгүй үйлдлийнхээ золиосонд өөрийнхөө хүрээлэлийг багасгахаар барахгүй нэг л өдөр ганцаараа үлдэх вий. Энэ хэдэн зүйлийг нэг гүйлгээд харчихад гэмгүй юм аа.

1. Муур, нохойныхоо тухай байнга л шэйрлээд байх хэрэггүй. Мэдээж, та өөрийн листний бүх найзуудыгаа таны нэмж буй статус бүхнийг шимтэн хүлээдэг байгаасай гэж хүсдэг л байх. Анхаарлын төвд байхыг, таны нийгмийн идэвхи хүмүүст нөлөөлж байхыг хүсдэггүй фэйсбүүкчин байхгүй. Ганц нэг удаа өөрийн хайртай гөлөгнийхөө тухай, тэжээвэр муурныхаа тухай нэмчихэд та найзуудынхаа сэтгэлийг хөдөлгөж магадгүй. Та амьтан судлаач юм уу, амьтны тухай төрөлжөн бичдэг сэтгүүлч биш бол байнга бичээд байх нь залхуу. Фэйсбүүк бол эрч хүчтэй хүмүүсийн сүлжээ шүү дээ. Та эс ойшоовол нэгэн өдөр хайртай мууртайгаа хоёулахнаа үлдэж магадгүй шүү.

Хүлээн авагчдын эмэйл листээ хэрхэн бүрдүүлэх вэ?

Эмэйл маркетингийн хамгийн чухал бөгөөд эхний алхам бол та өөрийн мэдээллийг хүлээн авагчдын жагсаалт бүрдүүлэх. Хамгийн эхний шаардлага бол таны эмэйл лист таны бизнесийн мэдээллийн хүлээн авах зөвшөөрөлтэй байх. Энэ бол тун ярвигтай зүйл. Зөвшөөрөл гэж юуг хэлэх, яаж зөвшөөрөл авах гэх мэт. Ер нь бүтэхгүй зүйл мэт. Хамгийн товчоор зөвшөөрөгдсөн хэм хэмжээний тухай ойлголт өгөхийг хичээе. Та хотын төвд нэгэн жижгэвтэр ресторан ажиллуулдаг гэж бодъёо. Та өөрөө ресторанаа нээхдээ ойролцоох худалдааны төв, оффисийн цогцолборын зах зээлд тулгуурлаж нээсэн байг. Ө.х таны зорилтот зах зээл тодорхой байна. Бусад сувгийн хувьд танд төдийлөн үр ашигтай биш, хэт өндөр зардалтай байна. Өөрийн маркетингийн сувгаа эмэйл маркетингийг тохиромжтой гэж сонгож авсан байг. Тэгвэл хэрхэн өөрийн хүлээн авагчдын листийг бүрдүүлж өөрийн мэдээлэл, хямдрал, үйл явдлуудын мэдээллийг зорилтот зах зээлдээ илгээж байхав? Ер нь жижиг дунд бизнест, шинээр бизнесээ эхэлж буй хэрэглэгчдэд эмэйл маркетинг гойд тохиромжтой.

Та эмэйл маркетингийн компанит ажлаа эхлэх гэж байгаа бол

2011 онд та өөрийн маркетингийн компанит ажлынхаа төлөвлөгөөнд эмэйл маркетинг хийнэ гэж тусгасан уу, тэгвэл энэхүү бичлэгт анхаарлаа хандуулна уу.

Юуны өмнө эхлээд эмэйл маркетингийн үндсэн зарчмыг тайлбарлахыг хичээе. Монгол Улс маань ардчилсан нийгмийн суурь зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн тэр дундаа иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөгөөр Ази тивдээ л бараг №1 гэж ярьдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэхээр хэвлэн нийтлэхээс гадна хүмүүс зөвхөн өөртийн хүсэл зоригоор мэдээлэл хүлээн авах эрхийг хамтатган ойлгодог болсон. Энэ зарчим нь эх оронд маань төдийлөн хэвшээгүй байна. Хойд Америк, Европын улс орнуудад энэ зарчмыг хамтатган хуульчилжээ. Иргэний нийгэм, иргэний эрх чөлөөг өөрсдийн нийгмийн хэв шинжээ болгон сонгон авсан бидний Монголчууд энэ сайхан зарчмыг баримталах нь зүйн хэрэг. Юуны тулд ийнхүү нуршив гэхээр интернэтийн суурь зарчмуудыг ийнхүү иргэний эрх чөлөөг дээдэлсэн зарчмууд ру эргэлт буцалтгүй шилжиж байгаа энэ үед бид анхнаасаа суурь зарчмаа болгон хөгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой.

Маркетерүүд мөрөөдөлдөө хүрч эхэллээ.

Энэхүү блогоо эмэйл маркетингийн тухай бичлэгээр эхлүүлж байгаа нь учиртай. Цахим ертөнцийн хөгжил нь бидний мэдэх 20 жилийн л түүх. Интернэтийг галтай, дугуйтай, дарьтай харьцуулахуйц хүн төрөлхтөний аугаа нээлт гэж үздэг. Цахим ертөнц галтай, дарьтай харьцуулахад тэр байтугай автомашинтай, нисэх онгоцтой харьцуулахад нэн шинэ хэрэглээ. Гэхдээ өнөөдөр амин чухал – автомашинаас ч илүүтэйгээр хүн бүрийн хэрэглээ болсон нь гайхамшигтай.

Монголд, 10-аадхан жилийн өмнөөс л хүмүүс, байгууллагууд зөвхөн албан бичиг бичиж хэвлэхийн төлөө л компьютер худалдан авдаг байсан. Энэ нь тухайн үедээ том дэвшил авчирч байлаа. Тэгээд компьютерүүд интернэтэд холбогдох бүрт хүмүүст шинэ шинэ боломж авчирсаны хамгийн түгээмэл нь эмэйл илгээх, хүлээн авах. Эмэйл илгээх, хүлээн авах нь одоо хэнд ч сонин биш, гэхдээ энэ бол ямар ч лаг зөгнөлт зохиолчдын бодож байгаагүй, хэний ч санаанд оромгүй гайхамшигт дэвшил, гайхамшигт санаа байсан юм.